Хойд Солонгосын тэргүүн хатагтай олны өмнө гарч ирэхдээ "Gucci” брэндийн цүнх барьжээ
Анд нөхдийн мэдээ
2025-06-27
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун аялал жуулчлалыг хөгжүүлэхээр далайн эрэгт байгуулсан “Калма” амралтын газрын нээлтэд энэ сарын 24-нд эхнэр, охины хамт оролцлоо. Тус улсын KCNA агентлагийн нийтэлсэн зургаас үзвэл эхнэр Ри Сол Жү нь цагаан цамц, хар өмд, “Gucci” брэндийн гар цүнх барьсан байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор тус улсад тансаг зэрэглэлийн бараа нийлүүлэхийг хориглосон бөгөөд уг цүнх 2800 долларын үнэтэй ажээ. Гэхдээ гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн албан айлчлалын хүрээнд Ким Жон Уны гэр бүлд тансаг бэлэг очих нь байдаг. Тэргүүн хатагтай Ри хамгийн сүүлд 2024 оны нэгдүгээр сарын 1-нд олны өмнө гарч иржээ. Харин охин Ким Жи Э нь Хойд Солонгосын олон чухал үйл ажиллагаанд аавынхаа хамт оролцсоор байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.